МҮБХ-ноос САР ШИНИЙН БАРИЛДААНЫ хуваарийг зарлалаа

МҮБХ-ноос САР ШИНИЙН БАРИЛДААНЫ хуваарийг зарлалаа

XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан барс жилийн хаврын тэргүүн сарын цуврал барилдаануудын хуваарийг Монголын үндэсний бөхийн холбооноос зарлалаа.

Барилдааны хуваарь

  • Нэгдүгээр сарын 28-нд 12:00 цагаас сар шинийн баярт зориулсан Нийтийн монгол шандастан болон өсвөрийн бөхийн барилдаан,
     
  • Нэгдүгээр сарын 29-нд 12:00 цагаас “Тарвалин” хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан сумын цолтнуудын барилдаан,
     
  • Нэгдүгээр сарын 30-нд 12:00 цагаас “Дашчойлон” хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,
     
  • Нэгдүгээр сарын 31-нд 12:00 цагаас сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны нэг, хоёрын даваа,
     
  • Хоёрдугаар сарын 01-нд 14:00 цагаас сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны гурваас наймын даваа тус тус болно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.