Шарын гол баг улсын аварга болов

Шарын гол баг улсын аварга болов

Монголын хоккейн холбооны 2022 оны залуучуудын УАШТ Улаанбаатар хотын 15 дугаар хороолол дахь "Отгон-Од" клубийн "Бласт" багийн мөсөн талбайд зохион байгуулагдлаа.

Тэмцээний аваргаар Шарын гол баг тодорсон юм. Шигшээ тоглолтод "Хангарьд" багийг 3:2-оор буулган авсан. Тэгвэл талбайн эзэн "Бласт" баг хүрэл медалийн төлөөх тоглолтод "Хөх чоно" багтай үндсэн цаг 2:2-оор тэнцэж улмаар нэмэлт цагт ялалтын шайбаа хийв.

Тэмцээний шилдэг хаалгачаар Б.Батбаяжих (Шарын гол), хамгаалагчаар У.Нямдаваа (Бласт), довтлогчоор Б.Энхбат (Шарын гол), тэгш тоглогчоор М.Чинзолбоо (Хангарьд), өсөх ирээдүйтэй тоглогчоор Ариунбилэг (Хөх чоно), Амартөр (Бугант) нар тус тус тодров.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.