“Газпром” компани “Союз Восток” хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ

“Газпром” компани “Союз Восток” хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ

ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавих "Союз Восток" байгалийн хийн хоолойн төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ боловсруулж дууссаныг "Газпром" мэдээллээ.

“Алексей Миллер Монгол Улсын шадар сайд С.Амарсайхантай цахим уулзалт хийж, Оросын хийг Хятадад нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутгаар дайруулан тавих төслийн ТЭЗҮ-ийг эцэслэсэн протоколд гарын үсэг зурлаа” гэж тус компани Telegram хуудсандаа мэдээлсэн байна. 

"Союз Восток" нь ОХУ-ын “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн Монголын нутгаар дайран өнгөрөх хэсэг  юм.  ТЭЗҮ-д нь зааснаар, уг хоолойн үргэлжлэх урт 962.9 км, диаметр нь 1400 мм байх бөгөөд шахуургын таван станцтай байхаар төлөвлөгдөж байна гэж "Газпром" мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-д “омикрон” хувилбарын тохиолдлууд ирэх сар гэхэд оргил үедээ хүрнэ гэж үзэв. 2022-01-24

Коронавирусний омикрон хувилбар Европ дахь цар тахлын төгсгөл байж магадгүй 2022-01-25

Хуурамч бүтээгдэхүүн сурталчилсан бүсгүйн КАРЬЕР ТӨГСӨВ 2022-01-25

“Meta” хиймэл оюун ухаанд суурилсан супер компьютер бүтээжээ 2022-01-25

Антальяд сүүлийн 29 жилд анх удаа цас оржээ 2022-01-25

“Газпром” компани “Союз Восток” хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ 2022-01-25

Биткойныг төлбөр тооцооны албан ёсны хэрэгсэл болгосон шийдвэрээ цуцлахыг уриалжээ 2022-01-26

Назарбаевын бүх насаараа удирдах эрх олгосон заалтуудыг хасжээ. 2022-01-27

“Tesla” компанийн орлого 17.7 тэрбум ам.долларт хүрэв. 2022-01-27

Дани коронавирусийг нийгэмд аюул учруулах эрсдэлгүй гэж үзжээ 2022-01-28

Хятадад “COVID-19”-ийн дотоодод халдварласан 39 тохиолдол илэрчээ 2022-01-28