Хятадад “COVID-19”-ийн дотоодод халдварласан 39 тохиолдол илэрчээ
Хятадын эх газарт пүрэв гарагт “COVID-19”-ийн дотоодод халдварласан 39 тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээлэв.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 16 нь Жэжян мужид, ес Хар мөрөн мужид, найм нь Бээжин хотод, дөрөв нь Тяньжин хотод бүртгэгдсэн бол Гуйжоу муж, Шинжаан Уйгурт тус бүр нэг тохиолдол илэрсэн байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 25 тохиолдол зөөвөрлөгдөн иржээ. Түүнчлэн эх газрын гаднаас гурван сэжигтэй тохиолдол Шанхай хотод зөөвөрлөгдөн ирсэн бол халдвараар нас барсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
Ингэснээр Хятадын эх газарт пүрэв гаргийн байдлаар халдварын 105 875 тохиолдол илэрч, 4636 өвчтөн нас баржээ. Одоогоор нийт 2268 хүн эмчлүүлж байгаагаас есөн хүний биеийн байдал хүнд байна. Мөн пүрэв гарагт халдварын шинж тэмдэггүй 54 тохиолдол илэрсний 42 нь эх газрын гаднаас зөөвөрлөгдөн иржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.