Ш.Даваадорж мөстэй усанд сэлэлтийн ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ

Ш.Даваадорж мөстэй усанд сэлэлтийн ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ

Хоёр жил тутам зохион байгуулдаг, мөстэй усанд сэлэлтийн 4 дэх удаагийн ДАШТ-ний мэлхий болон эрвээхий сэлэлтийн төрөлд  Ш.Даваадорж мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Энэхүү тэмцээн 2021 онд цуцлагдаж, энэ жил Польш улсын Глоков хотод болсон бөгөөд Ш.Даваадорж тус тэмцээнд 28 улсын тамирчидтай өрсөлдсөн байна.

Усан сэлэлтийн 4 дэх удаагийн дэлхийн аварга нь 50, 100, 250, 500, 1000 метрийн чөлөөт сэлэлт, 50, 100 метрийн мэлхий, 50 метрийн араар даллах, 50 метрийн эрвээхий, 100 метрийн ганцаарчилсан, холимог сэлэлтийн төрлүүд, түүнчлэн холимог 4×50 ба 4×250 метрийн чөлөөт буухиа гэсэн төрлүүдээр шилдгүүдээ тодруулжээ. Энэ удаагийн усны температур 5 хэм байсан бөгөөд Глоков хотын цаг агаар 7-10 хэмийн хооронд байсан юм байна.

IISA буюу Олон улсын мөсөн сэлэлтийн холбоо нь 2009 онд байгуулагдаж 73 орон гишүүн бөгөөд ихэнх нь Европын орнууд байдаг аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улсын аварга шалгаруулах мөсний загасчлалын тэмцээн болно 2022-02-08

Шинжилгээгээр коронавируст халдварын 1100 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2022-02-08

Л.Энхрийлэнд Парисын Их дуулгын хүрэл медаль хүртэхээр болов 2022-02-08

Гурван настай хүүхдийг энэ сарын 14-нөөс цэцэрлэгт авна 2022-02-08

“Чингис хаан” нисэх буудал руу шуурхай автобусаар зорчих боломжтой 2022-02-08

Ш.Даваадорж мөстэй усанд сэлэлтийн ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ 2022-02-08

Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалаар албажсан баримт бичгүүд 2022-02-08

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо 2022-02-08

Ахлах ахлагч Р.Оргилсайхан “Шилдэг зүтгэлтэн”-ээр шалгарчээ 2022-02-08

Ази-Европын агаарын тээврийн аяллын чиглэлд Улаанбаатар хотыг оруулах санал тавив 2022-02-08

ЕБС, цэцэрлэгүүд ирэх даваа гарагаас танхимаар хичээллэнэ 2022-02-09