ОХУ-д коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо 165 645-аар нэмэгдэв.
ОХУ-д коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо нэг өдрийн дотор 165 645-аар нэмэгдэж, 13 147 666 болсон тухай тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.
ОХУ-д коронавирусний халдвараас эдгэрсэн хүний тоо өнгөрсөн хоногт 81 188-аар нэмэгдэж, 10 706 142 болжээ. Энэ нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 336 721-д хүрчээ. Сүүлийн 24 цагт 698 хүн нас барсан байна.
Тус улсын нийслэл Москва хотод халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 12 902-оор нэмэгдсэн нь нэгдүгээр сарын 20-ноос хойших хамгийн бага үзүүлэлт болжээ. Москвад цар тахал дэгдсэнээс хойш нийт 2 524 235 хүн халдвар авсан байна. Оросын нийслэлд шинэ өвчнөөр нас барсан хүний тоо сүүлийн 24 цагт 85-аар нэмэгдэж, 39 602 болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.