Билл Гейтс дараагийн цар тахлаас хэрхэн сэргийлэх тухай ном бичжээ

Билл Гейтс дараагийн цар тахлаас хэрхэн сэргийлэх тухай ном бичжээ

“Microsoft” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс “Дараагийн цар тахлаас хэрхэн сэргийлэх вэ” нэртэй ном бичжээ. Түүний ном энэ оны тавдугаар сард хэвлэгдэн гарна.

“Номондоо би ирээдүйн цар тахлыг зогсоох төдийгүй дэлхийн бүх хүнд эрүүл мэндийн тогтолцоог сайжруулахын тулд хэрэгжүүлж болох тодорхой алхмууд, энэ тахал өвчнөөс авч болох сургамж, хүний амь насыг аврахад хэрэгтэй инновацийн талаар бичсэн" гэж Гейтс өөрийн блогтоо мэдээлжээ.  

Тэрбумтан Билл Гейтс коронавирусний цар тахлын байдал цаашид хэрхэн өрнөх талаар үзэл бодлоо байнга хуваалцдаг. Өмнө нь тэрбээр “омикрон” хувилбарын тархалтын дараа дэлхийн улс орнуудад халдварын тохиолдлууд буурч, ковидыг улирлын томуу шиг эмчилдэг болно гэж мэдэгдэж байв.

Ташрамд дуулгахад, Билл ба Мелинда Гейтсийн сан болон Их Британийн “Wellcome Trust” сан Цар тахлын бэлэн байдлын шинэчлэлийн эвсэлд /CEPI/ 300 сая ам.доллар хуваарилж байгаа талаар “Financial Times” сонин мэдээлсэн байна. Уг эвсэл нь бага, дунд орлоготой улс орнуудад вакцин хүргэх COVAX механизмыг бий болгоход оролцсон юм.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.