БНСУ-д шинээр коронавирусний халдвар авсан 54,122 тохиолдол бүртгэгдэв.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд БНСУ-д шинээр коронавирусний халдвар авсан 54 мянга 122 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 1 сая 185 мянгад хүрсэн талаар тус улсын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах төв штабаас мэдээлэв.
Энэ нь цар тахал дэгдсэн цагаас хойш нэг өдөрт бүртгэгдсэн халдварын тоо анх удаагаа 50 мянгыг давсан тохиолдол болжээ.
Омикрон хувилбарын халдварлах чадвар өндөр байдал болон сар шинийн баярын үеэр иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас нэг өдөрт халдвар авагсдын тоо хоёр дахин нэмэгдсэн байна.
Зарим мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ирэх сарын эхээр нэг өдөрт бүртгэгдэх халдварын тоо 360 мянгад хүрч магадгүй аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.