БНСУ, АНУ, Японы Батлан хамгаалахын сайд нар БНАСАУ-ын асуудлыг хэлэлцлээ

БНСУ, АНУ, Японы Батлан хамгаалахын сайд нар БНАСАУ-ын асуудлыг хэлэлцлээ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, Японы Батлан хамгаалахын сайд Нобуо Киши, БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Со Ук нар лхагва гарагт утсаар ярьж, БНАСАУ-ын пуужингийн асуудлыг хэлэлцжээ.

БНАСАУ пуужингийн туршилтууд нь бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн олон тогтоолыг илт зөрчиж байгаа хэрэг гэдгийг гурван тал онцлон тэмдэглэсэн гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгдсэн байна.

“БНАСАУ-ын энэхүү үйлдэл нь БНСУ-д шууд ноцтой хохирол учруулж байгаатай холбогдуулан бид АНУ тэргүүтэй холбоотнуудад түшиглэж хариу арга хэмжээгээ чангаруулах болно” гэдгийг Со Ук онцолжээ.

Үүний зэрэгцээ тэд БНАСАУ-ын пуужингийн заналхийллийг эсэргүүцэн, Солонгосын хойгийг цөмийн зэвсэгээс ангижруулахын төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцсон бол АНУ БНСУ-ын аюулгүй байдлын төлөө тууштай зогсохоо дахин илэрхийлсэн байна. Түүнээс гадна ойрын хугацаанд биечлэн уулзаж, хэлэлцээ хийхээр тохиролцсон ч товыг тодорхой мэдэгдээгүй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

НҮБ: БНАСАУ хулгайлсан криптовалютаар пуужингийн хөтөлбөрөө санхүүжүүлж байна. 2022-02-07

БНСУ зөөгч пуужингийн шинэ хөдөлгүүр бүтээхэд 10 сая ам.долларын хөрөнгө оруулна 2022-02-08

БНСУ-д коронавирусний халдварын 49567 шинэ тохиолдол илэрсэн 2022-02-09

Солонгос залуус "Anti-China" жагсаал эхлүүллээ 2022-02-10

БНСУ-д шинээр коронавирусний халдвар авсан 54,122 тохиолдол бүртгэгдэв. 2022-02-10

БНСУ, АНУ, Японы Батлан хамгаалахын сайд нар БНАСАУ-ын асуудлыг хэлэлцлээ 2022-02-10

“COVAX” БНАСАУ-д хуваарилсан вакцины тунгийн тоо хэмжээг бууруулжээ 2022-02-10

БНСУ өнөөдрөөс эхлэн коронавирустэй тэмцэх шинэ арга хэмжээнүүд хэрэгжиж эхэлнэ. 2022-02-10

Сөүлд энэ онд цахилгаан автомашин цэнэглэдэг 35 мянган станц барина 2022-02-10

Мүн Жэн Ин: БНАСАУ-ын талын хүссэнээр яриа хэлэлцээ хийх сонирхолтой байна 2022-02-10

БНАСАУ-ын цөмийн туршилтын талбайн бүсэд газар хөдөлжээ 2022-02-11