Гал түмрийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна

Багахангай дүүргийн 2 дугаар хороо босоо тэнхлэг А-0101 авто замын 92 тэмдэгтээс 500 метр орчим замын хажууд ачааны машин чиргүүл шатаж байна гэсэн дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 15:08 цагт бүрэн унтраалаа.
Гал түмрийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ЦЕГ-ын МШУТ-ийн галын шинжээч, Багахангай дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.