НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно

НӨАТ-ын урамшууллын 2022 оны хоёрдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш буюу хоёрдугаар сарын 20-ны ням гарагт "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2022 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.