Саудын Арабын хаант улсын Гадаад хэргийн сайд, Ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай уулзав

Саудын Арабын хаант улсын Гадаад хэргийн сайд, Ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай уулзав

Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 58 дахь удаагийн бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд, Ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай уулзав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон "Ковид-19" цар тахлын дараа эдийн засгийг сэргээх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаануудын талаар танилцуулж, цаашид Саудын Арабтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр нь ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр Саудын Араб улсаас хэрэгжүүлж буй 10 тэрбум мод тарих санаачилгатай агуулга, зорилгын хувьд төстэй болохыг талууд онцолж,  энэ чиглэлээр туршлага, мэдээлэл солилцож хамтран ажиллахаар тогтов. Түүнчлэн саудын арабын тал манай “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д дурдагдсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.