БНХАУ “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв

БНХАУ “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн жилүүдэд хамтын ажиллагааны хүрээнд салбарт олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар устах аюулд ороод байсан “Мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Өнгөрсөн 12 дугаар сард Монгол, Орос, Хятадын аялал жуулчлалын сайд нарын 6 дугаар хуралдааныг зохион байгуулж, 3 улсын хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд манай улс ихээхэн ач холбогдол өгч байгааг онцлов.

Мөн Монгол Улсын Засгийн газар хилээ албан ёсоор нээснээр аялал жуулчлалын хамтын ажиллагааг идэвхжүүлж, хоёр улсын хооронд нислэгийн давтамжийг нэмэх, харилцан сурталчилгаа хийх, мэдээллийн төв байгуулах, БНХАУ-ын томоохон хотуудад Монголын соёлын өдрүүд зохион байгуулахад Элчин сайдын дэмжлэг чухал байгаа гэлээ. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг БНХАУ-д айлчлал хийх үеэр Экологи, хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах тухай БОАЖЯ, БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны яам хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Бодлогын зөвлөлдөх анхдугаар уулзалтыг энэ онд хийх саналтай байна. Мөн Монгол-Хятадын хилийн усыг хамгаалах, ашиглах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн бүрэн эрхт төлөөлөгчдийн зөвлөгөөнийг энэ сард зохион байгуулах саналыг холбогдох яаманд уламжилж өгөх хүсэв.

Түүнчлэн БНХАУ-ын Куньмин хотноо 4 дүгээр сард болох Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 15 дугаар бага хуралд оролцохоор төлөвлөж байгаа. Энэ үеэр Экологи, хүрээлэн буй орчны сайдтай уулзаж, хамтын ажиллагааны чиглэл, тодорхой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгааг дурдлаа.

Элчин сайд Цай Вэньруй “Мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах” төслийн ач холбогдол их, хоёр орны харилцаанд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Монгол Улс, БНХАУ газарзүйн байршил ойр тул аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухал. Монгол Улс цахим виз олгодог болсон нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдолтой. Цар тахлын улмаас аялал жуулчлал зогссон ч цаашид сэргэнэ. Иймд талууд аялал жуулчлалыг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжих ажлыг зохион байгуулах шаардлагатай гээд хил орчмын аялал жуулчлалыг нэг төрлийн бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх боломжтойг дурдлаа.

Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих боломж байгааг танилцуулав. Тухайлбал, технологи дамжуулах, техник, тоног төхөөрөмжөөр хангах, хүний нөөцийг чадавхжуулах, мод тарих аргачлалын талаар сургалт явуулах боломжтойг илэрхийлсэн юм. БНХАУ мод тарих чиглэлээр сайн туршлага хуримтлуулсан орнуудын нэг учир дэмжихэд бэлэн гэдгээ онцолжээ.

Уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайд хэлсэн үгэндээ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, арчлах, хамгаалахад БНХАУ-ын хамтарч ажиллахад бэлэн гэдгийг онцлов. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын төсөлтэй танилцав 2022-02-19

Саудын Арабын хаант улсын Гадаад хэргийн сайд, Ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай уулзав 2022-02-19

Тодорхой шалтгааны улмаас буцсан хүүхдийн мөнгийг энэ сард багтаан олгоно 2022-02-20

Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган болно 2022-02-20

Өрнийн зурхай 2022.02.21. 2022-02-21

БНХАУ “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв 2022-02-21

Энэтхэг улстай харилцаа холбоо, эрчим хүчний салбарт хамтран ажиллах талаар санал солилцов 2022-02-21

Улсын төсвийн орлого, тусламжийн хэмжээ нэг их наяд төгрөг болов 2022-02-21

“Тель Авив-2022” гранд сламаас Монголын жүдочид гурван хүрэл медаль хүртлээ 2022-02-21

"Вирусний эсрэг эмийн зохистой хэрэглээ, гаж нөлөө, аюулгүй байдал" сэдэвт сургалт боллоо 2022-02-21

Олон улсын эх хэлний өдөр тохиож байна 2022-02-21