“Дэлхийд тархсан монгол өв: архивын баримт, бичгийн дурсгал” ном хэвлэгдлээ
Өнгөрсөн оны 6 дугаар сарын 21, 22-нд зохион байгуулсан “Дэлхийд тархсан монгол өв: архивын баримт, бичгийн дурсгал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эмхэтгэл гаргалаа.
Тус эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ, Их Британи, Япон, Польш, Унгар, Монгол Улсын 18 эрдэмтэн судлаач илтгэлээ хэлэлцүүлсэн юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын санаачилгаар гадаад оронд хадгалагдаж буй Монгол Улсын түүх, соёлын өвийг судлан шинжлэх, хуулбарлан авах, хуулбарлан авсан соёлын өвийг дотооддоо хадгалан хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Олон улсын монгол судлалын холбоо хамтран “Дэлхийд тархсан монгол өв: архивын баримт, бичгийн дурсгал” сэдэвт энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан юм.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд ОХУ, БНХАУ, Их британи, Франц, Япон, Турк, Унгар, Вьетнам Улсад хадгалагдаж буй Монгол Улсын түүх, соёлд холбогдох архивын баримт, бичгийн дурсгал, монгол ном судрууд болон Монгол Улсын түүх, соёлд холбогдох баримтат өвийн талаар архивын салбарт баримталж буй бодлогыг багтаасан.
Энэхүү эмхэтгэлд түүх, соёлоо эрхэмлэн сонирхон судлагч болон эрдэмтэн судлаач, оюутан залууст чухал нэгэн эх сурвалж болох юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.