Украинаас эх орондоо ирэх иргэдийн зардлыг ЗАСГИЙН ГАЗАР гаргана

Украинаас эх орондоо ирэх иргэдийн зардлыг ЗАСГИЙН ГАЗАР гаргана

Засгийн газар өнөөдөр /2022.02.24/ 16:30 цагт ээлжит бусаар хуралдаж эхэлсэн бөгөөд Төрийн ордонд хуралдаж байна.  Хуралдаанаар Украин улсад амьдарч, сурч байгаа Монгол иргэдээ авч ирэх асуудлыг хөндөж, шаардагдах зардлыг гаргахаар болжээ. Тодруулбал, Украин улсаас эх орондоо ирэх иргэдийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон байна. 

Харин албан ёсоор Украин улсад Монгол Улсын 22 иргэн ажиллаж амьдарч байгаа аж. Тус улсын их, дээд сургуульд 68 Монгол оюутан суралцдаг байна. Өнөөдрийн байдлаар Украин улсад үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж Монгол Улсын 41 оюутан эх орондоо ирэхээ мэдэгдээд байгаа билээ.

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл хийхээр болжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол, Япон улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан мэндчилгээ дэвшүүллээ 2022-02-24

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Т.Тулгыг онцолжээ 2022-02-24

“Зола брос” циркийн уран бүтээлчид олон улсын тэмцээнээс хүрэл цом хүртэв 2022-02-24

БНХАУ-аас импортолж буй ачаа тээврийн үнийг буулгахыг үүрэг болголоо 2022-02-24

Засгийн газар Украин дахь монгол иргэдийн асуудлаар хуралдаж байна 2022-02-24

Украинаас эх орондоо ирэх иргэдийн зардлыг ЗАСГИЙН ГАЗАР гаргана 2022-02-24

Монгол Улсын шатахууны нөөцийн мэдээлэл. 2022-02-24

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Польшийн Элчин сайдтай уулзав 2022-02-24

Замын-Үүд-Эрээн боомтоор 2332 чингэлгээр 42.556 тонн ачаа орууллаа 2022-02-25

“Дэлхийд тархсан монгол өв: архивын баримт, бичгийн дурсгал” ном хэвлэгдлээ 2022-02-25

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Капитал” банкны битүүмжилсэн хөрөнгийг улсад буцаав 2022-02-25