Японы 70 иргэн Украины талд байлдах хүсэлт гаргажээ
Украины Ерөнхийлөгч Зеленский өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд гадаадын сайн дурынхнаас бүрдсэн тусгай отряд байгуулж байгаагаа зарласан.
Энэхүү отрядад бүртгүүлэхээр Японы 70 иргэн бүртгүүлсэн талаар Токио дахь Украины ЭСЯ-наас мэдээллээ. Үүнээс 50 нь хуучин цэргийн албан хаагч, хоёр хүн Францын гадаадын легионд алба хааж байсан байна.
Хэдийгээр Украины Засгийн газраас сайн дурынхан гэж байгаа ч үнэндээ цалин шагналтай хөлсний цэрэг гэсэн үг. Гэхдээ Японы ГХЯ-наас иргэдээ Украинд очихгүй байхыг анхааруулсан тул бүртгүүллээ гээд шууд байлдааны фронтод очиж чадахгүй байж магадгүй байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.