Аэрофлот Европ руу хийх бүх нислэгээ зогсоолоо
ОХУ-ын Үндэсний агаарын тээврийн Аэрофлот компани өнөөдрөөс буюу 2 дугаар сарын 28-наас эхлэн Европ руу хийх бүх нислэгээ зогсоосноо мэдэгдлээ.
Тодруулбал, “Европын орнууд ОХУ-д агаарын орон зайгаа хаасантай холбогдуулан Аэрофлот ийнхүү Европын чиглэлд хийх нислэгээ дараагийн мэдэгдэл хүртэл түр зогсоолоо” гэж тус агаарын тээврийн компани мэдэгдэлдээ дурджээ.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн яам, агаарын тээвэр, аялал жуулчлалын агентлагууд Оросын иргэдийг Европын орнуудаас нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.
Сануулахад, Их Британи улс хамгийн түрүүнд буюу энэ сарын 25-нд, Европын холбооны гадаад хэргийн сайд нар өнгөрсөн ням гарагт Оросын агаарын тээврийн компаниудад агаарын хилээ хаах шийдвэр гаргажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.