Өнөөдөр БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр

Өнөөдөр БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр

Өнөөдөр БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр билээ.

Энэхүү 20 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нийт 14 намын нэр дэвшигч өрсөлдсөн бол 12 нэр дэвшигч ийнхүү бариандаа орж байна. Мэдээж эдгээр нэр дэвшигчид дундаас эрх баригч "Ардчилсан" намын нэр дэвшигч "И Жэ Мён" болон хамгийн хүчтэй сөрөг хүчин болох "Ард түмний хүч" намын нэр дэвшигч, тус улсын ерөнхий прокурор асан "Юүн Сог Ёоль" нарийн дунд гол өрсөлдөөн өрнөж байна.

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль урьд хожид болж байгаагүй хамгийн өндөр өрсөлдөөнтэй сонгууль болж байгаа бөгөөд ганцхан хоног үлдээд буй өнөдөөр ч тус хоёр нэр дэвшигчийн хэн нь ялалт байгуулахыг тааварлах аргагүй нөхцөл байдал үргэлжилсээр байгаа юм.

Ийм нөхцөл байдалд хоёр нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны хаалт буюу хамгийн сүүлийн томоохон цуглаанаа хийхээр товлоод буй талбайнууд хоорондоо ердөө 400м зайтай бөгөөд цагийн хувьд ч давхцаж байгаа нь олны анхаарлыг татаад байна.

Эрх баригч намын нэр дэвшигчийн хувьд Соүль хотын “Чонге Гуанжан” талбай буюу 2017онд “Паг Гын Хе” ерөнхийлөгчийг огцрохыг шаардсан “Лаатай” цуглаан зохион байгуулж байсан ардчилсан намын хувьд утга учир бүхий талбайг сонгоод байгаа бол сөрөг хүчний намын нэр дэвшигч “Шичон Гуанжан” буюу хотын захиргааны өмнөх талбайг сонгоод байгаа гэнэ.

Тус улсын "Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль"-ийн дагуу өнөөдрийн 24:00 цаг хүртэл сурталчилгаа хийж болох бөгөөд 21:00 цагаас хойш сурталчилгааны машин ба чанга яригч ашиглах хориотой байдаг байна.

Хоёр нэр дэвшигч 21 цаг хүртэл сонгуулийн хаалтын цуглаанаа хийх бөгөөд түүнээс хойш 24:00 цаг хүртэл хугацаанд хуулийн хүрээнд зөвлөн өөрийн амаар, дуу хоолойгоор сонгогчидтой уулзах боломжтой юм. Иймд эрх баргч намын “И Жэ Мён” нэр дэвшигчийн хувьд залуус ихээр цугладаг “Хундэ” гадмаар өөрийн биеэр явж иргэдтэй уулзах бол сөрөг хүчний “Юүн Сог Ёоль” нэр дэвшигчийн хувьд “Каннам”-ийн гудмаар явж иргэдтэй уулзах байдлаар сонгуулийн сүүлийн өдрөө өнгөрөөх төлөвлөгөөтэй байна гэж мэдээллээ.

Эх сурвалж : Chanol A

Орчуулж эмхтгэсэн : Д.Тодням

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт эхэлжээ 2022-03-04

БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём коронавирусний халдвар авчээ 2022-03-04

БНСУ-ын кино наадамд Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл өрсөлдөж байна 2022-03-07

БНСУ-д гарсан ойн түймрээс үүдэн 6000 гаруй хүнийг НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖЭЭ 2022-03-07

БНАСАУ тагнуулын хиймэл дагуул бүтээх судалгааны хүрээнд туршилт явуулжээ 2022-03-07

Өнөөдөр БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр 2022-03-08

БНСУ-д нэг өдөр бүртгэгдсэн “Корона” вирусийн халдварын шинэ тохиолдол 300 мянгыг давлаа 2022-03-09

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 8,1%-тай үргэлжилж байна 2022-03-09

БНСУ-д ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна 2022-03-09

БНСУ-ын энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 80%-д хүрнэ 2022-03-09

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт оройн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.  2022-03-09