БНСУ-ын энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 80%-д хүрнэ
БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 16:00 цагийн байдлаар нийт санал өгөх эрхтэй 44,197,692 иргэний 71.1% буюу 31,427,977 хүн саналаа өгөөд байна.
Энгийн иргэдийн хувьд оройны 18:00 хүртэл санал өгөх бөгөөд 19:00~19:30 хүртэл "Ковид-19"-ийн халдвар авсан болон тусгаарлалтад байгаа иргэд саналаа өгөх юм.
БНСУ-ын энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 80%-д хүрнэ гэсэн таамаг биелэх магадлал өндөр боллоо.
Өмнөх буюу 19 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 77.2%-тай өндөрлөж байсан бол 21дахь Парламентийн сонгуулийн ирц 66.2% байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.