БНСУ-д гуравдугаар сарын 21-нээс эхлэн гадаадаас ирж байгаа иргэдийг тусгаарлалтаас чөлөөлнө
БНСУ-д энэ сарын 21-нээс эхлэн гадаадаас ирж байгаа иргэдийг тусгаарлалтаас чөлөөлнө. Тусгаарлалтаас чөлөөлөгдөхийн тулд ДЭМБ хүлээн зөвшөөрсөн вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан байх шаардлагатай.
Хэрэв хоёр тунд хамрагдаад 180-аас дээш хоносон бол гуравдугаар тунд хамрагдсан байх хэрэгтэй. Ирэхээсээ өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай юм байна.
Мөн ирсний маргааш нь PCR шинжилгээ өгнө. Үүний дараа 6, 7 дахь хоног дээрээ PCR шинжилгээ юм уу, тестээр шинжилгээ өгөх шаардлагатай.
Ирэх долоо хоногоос Солонгост ковидын халдварын тархалт буурч эхэлнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.