БНСУ-д “омикрон”-ы давлагаа ирэх 10 хоногт оргил үедээ хүрэх төлөвтэй байна

БНСУ-д “омикрон”-ы давлагаа ирэх 10 хоногт оргил үедээ хүрэх төлөвтэй байна

БНСУ-д коронавирусний “омикрон” хувилбарын давлагаа ирэх 10 хоногт оргил үедээ хүрч, өдөрт 370 мянган хүнээс халдвар илрэх төлөвтэй байна гэж тус улсын Ерөнхий сайд Ким Бу Кюм өнөөдөр мэдээлжээ.

Халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын тархалтын улмаас улсын хэмжээнд өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж, лхагва гарагт анх удаа 300 мянга даван 342 446 хүнээс халдвар илэрсэн байна.

“Энэ цаг үед Засгийн газар хүнд өвчтөнүүд, нас барсан тохиолдлын тоог бууруулахыг эн тэргүүнд тавьж байгаа бөгөөд түүндээ хүрэхийн тулд хангалттай тооны эмнэлгийн орыг бэлдэнэ” гэж Ким Бу Кюм “COVID-19”-тэй тэмцэх асуудлаарх уулзалтын үеэр хэлжээ.

Шинжилгээний тухайд тэрбээр хэлэхдээ, эрүүл мэндийн байгууллагуудад хийж буй түргэвчилсэн антигений шинжилгээний хариуг “COVID-19” халдварыг албан ёсоор батлахад хүлээн зөвшөөрөх бөгөөд ийм тохиолдолд “PCR” шинжилгээ хийх шаардлагагүй болно гэсэн байна.

“Ингэснээр шинжилгээний хариу хурдан гарах боломжтой тул халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн 60 ба түүнээс дээш насны өвчтөнүүдийн хувьд “COVID-19”-ийн дотуур ууж хэрэглэдэг эмийг шинжилгээнд хамрагдсан эмнэлгийн байгууллагаас нь шууд бичиж өгөхийг зөвшөөрнө” гэж тэрбээр хэлжээ.

Энэ сарын эхээр “COVID-19”-ийн шинжилгээний хариу нь эерэг гарсан Ким Бу Кюм “цар тахалтай тэмцэх ажлыг удирдаж байгаа хүний хувьд халдвар авсандаа харамсаж байгаагаа” мөн илэрхийлсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт оройн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.  2022-03-09

БНСУ-ын "Ерөнхийлөгчийн сонгууль - 2022" урьдчилсан дүн гарлаа... 2022-03-09

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд "Сөрөг хүчин" ялалт байгууллаа. 2022-03-10

БНСУ-ын Ерөнхийлөгчөөр Юн Сок Ёл сонгогджээ 2022-03-10

БНАСАУ АНУ-ын цэргийн талаарх мэдээлэл цуглуулах хиймэл дагуул бүтээж байна гэж мэдэгджээ 2022-03-10

БНСУ-д “омикрон”-ы давлагаа ирэх 10 хоногт оргил үедээ хүрэх төлөвтэй байна 2022-03-11

Ким Жөн Ун пуужингийн туршилтын талбайг шинэчлэх даалгавар өгчээ 2022-03-11

БНСУ-д гуравдугаар сарын 21-нээс эхлэн гадаадаас ирж байгаа иргэдийг тусгаарлалтаас чөлөөлнө 2022-03-11

БНСУ-ын Ерөнхийлөгч Хятадтай харилцаагаа илүү хөгжүүлнэ гэл 2022-03-12

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Юн Сук Ёлын тухай 6 ДУУЛИАН 2022-03-12

БНСУ-д Covid-19 өдөрт илэрсэн халдварын тохиолдол 383,665 бүртгэгдэв. 2022-03-12