УИХ-ын хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалал тогтоосон захирамж гаргав
Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт нээлтээ хийхээр товлоод байгаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэг, УИХ2ын 2022 оны 8 дугаар тогтоолыг үндэслэн “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 3 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамжийг гаргалаа.
Чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг УИХ-ын дарга сар бүр захирамжаар баталж байхаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заажээ.
Гуравдугаар сард хэлэлцэх асуудлын жагсаалтад Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсаныг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.