ГААЛЬ: Хар тамхи, буу, сум илрүүлэх үүднээс ачааг задалж шалгадаг

ГААЛЬ: Хар тамхи, буу, сум илрүүлэх үүднээс ачааг задалж шалгадаг

Улсын хилээр орж ирсэн зарим бараа материалыг нэг бүрчлэн шалгаж байгаа нь иргэдэд хүндрэл учруулж байгаа талаар сошиал сүлжээнд нэлээд шүүмжлэл дагуулж байна. Сүүлийн гурван жил коронавирусний халдвараас үүдэн хил гааль асуудалтай байсан. Тэр тусмаа Замын-Үүд Эрээний боомт түр хугацаагаар хаагдаж, чингэлэг тээвэрч шилжсэн нь олон ч бэрхшээлийг дагуулаад байгаа юм. Тэгвэл ямар учраас зарим бараа материалыг нэг бүрчлэн шалгаж байгаа талаар Гаалийн ерөнхий газраас дараах тайлбарыг өглөө.

 Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн "Гаалийн хяналт шалгалтад үндсэн гурван төлөв байдаг. Ногоон, оранж, улаан гэсэн. Улаан төлөвтэй нөхцөлд 100 хувь шалгалт хийнэ. Ногоон төлөвтэй нөхцөлд бичиг баримтын шалгалт хийнэ. Сошиал дээр цацагдаж буй зургаас харахад хориглосон хязгаарласан бараа оруулж ирэхийг завдсан байж болзошгүй мэдээлэл дээр үндэслэж шалгалт хийнэ. Тухайлбал, хар тамхи, буу, сум гэх мэт бараа оруулж ирсэн байж болзошгүй нөхцөл дээр тийм шалгалт хийж байгаа" гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Агаарын тээврээр тээсэн ачаа 4.9 дахин нэмэгдлээ 2022-03-12

Улаанбаатар - Франкфурт - Улаанбаатар чиглэлийн нислэгээ үйлдэхээр боллоо. 2022-03-12

Шинжилгээгээр коронавируст халдварын 175 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2022-03-12

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалал тогтоосон захирамж гаргав 2022-03-12

“Хаврын бүргэдийн баяр-2022” болж байна 2022-03-12

ГААЛЬ: Хар тамхи, буу, сум илрүүлэх үүднээс ачааг задалж шалгадаг 2022-03-12

Монгол Улсын хилээр нэвтрэх иргэдээс PCR шинжилгээний хариу шаардахгүй 2022-03-14

Шинжилгээгээр коронавируст халдварын 92 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2022-03-14

УИХ-ын хаврын ээлжит чуулган маргааш эхэлнэ 2022-03-14

У.Хүрэлсүх: Монгол эрчүүд хүчирхэг байвал монгол үндэстэн хүчирхэг байна. 2022-03-14

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа 2022-03-14