Монгол цэргийн баярт зориулсан бөхийн барилдаан болно

“Монгол цэргийн өдөр”, “Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ой”-д зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан өнөөдөр бөхийн өргөөнд 12.00 цагаас эхэлнэ.
Энэхүү барилдаанд Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд /у.г/ М.Бадарч, у.г Ш.Жаргалсайхан, у.г Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Анар, у.з Ц.Одбаяр, у.з Б. Соронзонболд, улсын харцага Алтанбаганын Цацабшир, у.х Т.Баасанхүү, у.х Б.Бат-Өлзий тэргүүтэй 256 бөх барилдахаар бүртгүүлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.