Б.Пүрэвдорж: "Хөгжлийн банк"-ыг шалгах Ажлын хэсэгт ямар ч эрх мэдэл алга
УИХ-аас "Хөгжлийн банк"-ыг шалгах Ажлын хэсгийг байгуулсан. Тэгвэл уг Ажлын хэсгийн ажил ямар шатандаа яваа талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Б.Пүрэвдоржоос тодрууллаа.
Тэрбээр "Хөгжлийн банк"-ыг шалгах Ажлын хэсэг гарсан. Бүрэлдэхүүнд нь намайг оруулсан. Би өмнө нь хэлсэн. Ажлын хэсэг юу ч хийхгүй. Учир нь, Ажлын хэсэг "Хөгжлийн банк"-ны материал үзье гэхээр материалыг нь хууль хяналтын байгууллага аваад явчихсан байгаа. Дээр нь Ажлын хэсэг очоод тэр компанийн хувийн нууцад халдаад данс, тооцоог нь үзэж болохгүй. Мөрдөн байцаагч шиг энэ зээлийг авахдаа танай компанид ямар улстөрчийн нөлөө орсон гэж асууж чадахгүй. Энэ ч утгаараа Ажлын хэсэг шүдгүй арслан шиг байгаа. Түр хороо байгуулах ёстой гэж анх би хэлсэн. Түр хороонд тодорхой эрх мэдэл байдаг. Мөрдөн шалгах, гэрчээр байцаах, нотлох баримт цуглуулах зэрэг олон эрх бий" гэх тайлбарыг хэвлэлийнхэнд өглөө.
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.