“Хүннү эйр” ХХК Алма-Ата хот руу анхны хуваарьт нислэг хийлээ.

“Хүннү эйр” ХХК Алма-Ата хот руу анхны хуваарьт нислэг хийлээ.

“Хүннү Эйр” ХХК Улаанбаатар – Алма-Ата – Улаанбаатар чиглэлийн анхны хуваарьт нислэгийг Бүгд Найрамдах Казакстан улсын Алма-Ата хот руу хийлээ.

“Хүннү Эйр” ХХК зуны нислэгийн хуваариар Алма-Ата чиглэлд 7 хоногийн даваа, пүрэв гарагт тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

“Хүннү Эйр” ХХК нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны тушаалаар Улаанбаатар хотоос Алма-Ата хот руу, 2020 оны тушаалаар Нур-Султан хот руу нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилгоо авсан.

Бүгд Найрамдах Казакстан улсад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө мөн зохих журмын дагуу авч, энэ чиглэлийн нислэгийг эхлүүлэх бэлтгэлээ хангаад байсан ч цар тахлын улмаас түр хойшлоод байсан юм. Ингээд ЗТХ-ийн сайдын энэ сарын 14-ний тушаалаар Улаанбаатар-Ховд-Алма-Ата, Улаанбаатар-Ховд-Нур-Султан чиглэлд хуваарьт нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр “Хүннү Эйр” ХХК дахин томилогдож, ийнхүү анхны нислэгээ амжилттай үйлджээ.

Нислэгийн нээлтийн үеэр болсон уулзалтаар хоёр орны агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, нислэгээ тогтмолжуулах тухай ярилцаж, санал солилцов. Монгол Улс, БНКУ хоорондын хуваарьт нислэг эргэн сэргэснээр хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засаг, тээвэр ложистик, хөдөө аж ахуй, соёл боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа өргөжих, Монгол Улсын баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн хөгжилд хувь нэмэр оруулж, хоёр орны зорчигч урсгал нэмэгдэх ач холбогдолтойг хоёр талын төлөөлөгчид уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.

Түүнчлэн, Нур-Султан чиглэлийн нислэгийг ойрын хугацаанд эхлүүлэх, нислэгийн давтамжаа нэмэх боломжийг харилцан судлахаар тогтжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улаан-Үд - Улаанбаатарын нислэг ВАЛЮТЫН ЧЕНЖЭЭР дүүрчээ 2022-03-17

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр болно. 2022-03-17

Б.Пүрэвдорж: "Хөгжлийн банк"-ыг шалгах Ажлын хэсэгт ямар ч эрх мэдэл алга 2022-03-17

Улаанбаатар хотод Францын соёлын өдөр болно 2022-03-17

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын удирдлагын багийн хамтарсан хурал болов 2022-03-17

“Хүннү эйр” ХХК Алма-Ата хот руу анхны хуваарьт нислэг хийлээ. 2022-03-18

Гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн мэдээллийг шинэчилж байна 2022-03-18

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлэв 2022-03-18

Япон улсад суралцах болзол хангасан 45 оюутанд батламжаа авлаа 2022-03-18

Шинжилгээгээр коронавируст халдварын 77 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2022-03-18

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит шагнал хүртээв. 2022-03-18