Сурагч Д. Хүчитбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгч шударга журам медалиар шагналаа.

Сурагч Д. Хүчитбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгч шударга журам медалиар шагналаа.

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэдэх "Тэмүүжин Өрлөг" сургуулийн 9а ангийн сурагч Д. Хүчитбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгч шударга журам медалиар шагналаа.

Тэрбээр нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гачууртын чиглэлд  2022 оны 2 дугаар 15-ны өдөр явж байсан автобус шатах үед дотор байсан хүмүүсийг гаргаж, галыг унтраан хүмүүнлэг үйлс бүтээсэн юм. 

Мөн өнөөдөр “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит шагнал хүртээх журам”-ын болзол хангасан Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Ерөнхий цэргийн 4 дүгээр дамжааны сонсогч Н.Дашзэвэг, Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн 641 дүгээр дамжааны сонсогч Б.Марал-Эрдэнэ, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Тэмүүжин өрлөг” дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Шаравжамц нарт шагнал гардуулав.

Сонсогч, сурагчид сурлагаараа бусдыгаа манлайлан, эрдэм шинжилгээний ажил, уралдаан, тэмцээнд идэвхтэй оролцож, цэргийн тангараг, дүрмийн шаардлагыг чанд сахин биелүүлж, сахилга бат, хариуцлага, хандлага, бие бялдар, ёс зүйн зөв төлөвшил эзэмшжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн мэдээллийг шинэчилж байна 2022-03-18

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлэв 2022-03-18

Япон улсад суралцах болзол хангасан 45 оюутанд батламжаа авлаа 2022-03-18

Шинжилгээгээр коронавируст халдварын 77 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2022-03-18

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит шагнал хүртээв. 2022-03-18

Сурагч Д. Хүчитбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгч шударга журам медалиар шагналаа. 2022-03-18

Батлан хамгаалахын 30 гаруй алба хаагчид гэр бэлэглэлээ 2022-03-18

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ням гарагт болно 2022-03-18

Шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор хязгаарлалтын дэглэм тогтоосон 2022-03-19

Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн хашааг өнөөдрөөс буулгаж эхэллээ. 2022-03-19

Элчин сайд Ш.Батцэцэг Бүгд Найрамдах Перу Улсад Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав 2022-03-19