Шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор хязгаарлалтын дэглэм тогтоосон

Шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор хязгаарлалтын дэглэм тогтоосон

Улсын онцгой комиссын хуралдаанаар малын гоц халдварт шүлхий өвчний тархалтын нөхцөл байдлын талаар хэлэлцжээ.

Одоогийн байдлаар 12 аймагт гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор хязгаарлалтын дэглэм тогтоосон байгаа аж. Улмаар мал эмнэлгийн ерөнхий газраас 15 аймгийн 75 суманд вакцинжуулалтын ажлыг хийж эхэлсэн байна.

Шүлхий өвчнөөр өвдсөн малын нөхцөл байдлыг авч үзвэл,

  • Үхэр өвчилсөн- 70564 /тусгаарлалтад байгаа 10960/
  • Ямаа өвчилсөн- 55525 /тусгаарлалтад байгаа 11419/
  • Хонь өвчилсөн- 164363 /тусгаарлалтад байгаа 23919/
  • Тэмээ өвдсөн- 132 /тусгаарлалтад байгаа 72/ байна.

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин нь олон улсын худалдааны хорио цээрт өвчин бөгөөд өвчлөл гарсан бүс нутгийн мал, мах, арьс, шир, ноос, ноолуур, сүү, цагаан идээг экспортод гаргах, зах зээлд нийлүүлэх асуудал бүрэн зогсдог тул цаашид халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй байх, шинээр голомт үүсгэхгүй байх нь чухал юм.

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд:

  • Малын өвчлөл гарсан, голомттой газар нутгаас мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн, малын тэжээл, арьс шир зэргийг зөөвөрлөхгүй байх
  • Голомттой бүсийн малыг бэлчээрт гаргахгүй байж, эрүүл мал сүрэгтэй ус, бэлчээрээр нийлүүлэхгүй байх. Мал сүрэгтээ ажиглалт, тандалт хийж, байнгын хариулга, маллагаатай байлгах
  • Хорио цээр тогтоосон бүсээс гадагш хүн, мал, амьтан, автомашины хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэйг Мал эмнэлгийн ерөнхий газраас анхаарууллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шинжилгээгээр коронавируст халдварын 77 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2022-03-18

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит шагнал хүртээв. 2022-03-18

Сурагч Д. Хүчитбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгч шударга журам медалиар шагналаа. 2022-03-18

Батлан хамгаалахын 30 гаруй алба хаагчид гэр бэлэглэлээ 2022-03-18

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ням гарагт болно 2022-03-18

Шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор хязгаарлалтын дэглэм тогтоосон 2022-03-19

Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн хашааг өнөөдрөөс буулгаж эхэллээ. 2022-03-19

Элчин сайд Ш.Батцэцэг Бүгд Найрамдах Перу Улсад Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав 2022-03-19

Замын-Үүд суманд Эрүүл мэндийг дэмжих төв нээгдлээ 2022-03-19

Ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг 2022 он дуустал хойшлуулна 2022-03-19

Шинжилгээгээр коронавируст халдварын 85 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2022-03-19