37 иргэний тусгаарлан ажиглах хугацаа дуусчээ
Сэлэнгэ аймагт 3 дугаар сарын 31-ний өдрөөр 37 иргэний тусгаарлан ажиглах хугацаа дууссан байна.
Эдгээр иргэдийн тусгаарлан ажиглах хугацаа дуусч ажиглалтын байрнаас гарч байгаа хэдий ч орон нутагтаа очин, харьяа эрүүл мэндийн байгууллагын хяналтан дор үргэлжлүүлэн долоо хоног гэрийн хяналтад байх аж.
Аймгийн Эрүүл мэндийн газраас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу эдгээр иргэдийг орон нутагт нь хүргэх ажлыг аймгийн Онцгой комиссоос зохион байгууллаа. 3 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт 199 иргэн ажиглалтад байна. Эдгээр иргэдийн биеийн байдал хэвийн байгаа аж. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгээс Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлсэн 10 хүний сорьцын хариу бүгд сөрөг гарчээ. Тусгаарлан ажиглалтад байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Хилийн цэргийн анги байгууллагын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж, хяналт тавин ажиллаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.