Дэлхийн ДНБ-ий 10 хувьтай тэнцэх мөнгө хэвлэхийг санал болгов

Дэлхийн ДНБ-ий 10 хувьтай тэнцэх мөнгө хэвлэхийг санал болгов

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш хөгжиж буй орнуудад коронавирустэй тэмцэхэд, мөн эдийн засагт учрах үр дагаврыг даван туулахад туслахын тулд дэлхийн ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө хэвлэхийг санал болгожээ.


“Бидэнд дэлхийн ДНБ-ий 10-аас доошгүй хувьтай тэнцэх, зохицуулалттай цогц хариу арга хэмжээ шаардлагатай байна. Хөгжингүй орнууд өөрсдөө үүнийг хийх боломжтой, зарим нь үүнийг хэдийнэ хийж байгаа” гэж тэрбээр мягмар гарагт болсон видео хурлын үеэр онцлон тэмдэглэсэн байна.


Үүний жишээ болгож Гутерриш эдийн засгийнх нь бараг 10 хувьтай тэнцэж буй хоёр их наяд доллар хуваарилах АНУ-ын Конгрессын шийдвэрийг дурджээ. “Үүнийг дэлхийн хэмжээнд хийх хэрэгтэй гэж би үзэж байна. Энэ нь биднийг тусгай зээлийн эрх гаргах үед хөгжиж буй орнуудад аюулд зохих ёсоор хариу арга хэмжээ авах боломж олгох мөнгө хэвлэнэ гэсэн үг юм” гэж тэрбээр хэлжээ.  


"Бидэнд эдийн засгийн шинэлэг шийдэл хэрэгтэй. Санхүүгийн тогтолцоонд шинэлэг үйл ажиллагааны бүхий л боломжийг авч үзэх хэрэгтэй" гэж НҮБ-ын  тэргүүн цохон тэмдэглэсэн байна.


Хөгжиж буй орнуудад коронавирусний аюултай тэмцэхэд туслах хүмүүнлэгийн төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлснээ НҮБ өмнө нь мэдэгдсэн юм. Хоёр тэрбум ам.долларын өртөг бүхий уг төлөвлөгөөний зорилго нь сая сая иргэнийг хамгаалах, вирусийг дэлхий даяар дахин тархахаас урьдчилан сэргийлэх юм

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.