Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан “Юүн” нэр дэвшигчийн “Ажил хүлээлцэх хороо” байгуулагдаж ажилдаа орлоо

Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан “Юүн” нэр дэвшигчийн “Ажил хүлээлцэх хороо” байгуулагдаж ажилдаа орлоо

Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан “Юүн” нэр дэвшигчийн “Ажил хүлээлцэх хороо” байгуулагдаж ажилдаа орлоо

Өчигдөр буюу 3-р сарын 18ний өдөр БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан сөрөг хүчний “Ард түмний хүч” намын “Юүн Сог Ёоль” нэр дэвшигчийн ерөнхийлөгчийн ажил хүлээлцэх хороо байгуулагдаж анхны албан ёсны хурлаа хийлээ. Ийнхүү сонгуулиас хойш 9 хоногийн дотор “Ерөнхийлөгчийн ажил хүлээлцэх хороо” байгуулагдан ажилдаа орж буй хэрэг бөгөөд тангараг өргөх ёслол хүртэл бага хугацаа буюу 53 хоног үлдээд байгааг онцолж байлаа.

Энэхүү хороог сөрөг хүчний эвсэл болж сонгуульд оролцсон “Ард түмний нам”-ын дарга “Ан Чоль Сү” ахлах болсон бөгөөд энэхүү анхны хурал дээр бидэнд цаг маш бага байгаа тул амралтын өдрүүдээр ч ажиллах болно хэмээн мэдэгдлээ.

Харин шинэ ерөнхийлөгч “Юүн”-ийн хувьд “Ажил хүлээлцэх, дараагийн төрийн бүтцийг бэлтгэх” энэхүү цаг хугацаа бол ард түмний цаг хугацаа, Хариуцлагатайгаар бас чин сэтгэлээсээ ажиллаж бид дараагийн ирээдүйг бүтээх ёстой хэмээн хэлсэн байна.

Энэ өдөр “Юүн” нэр дэвшигч болон “Ан Чоль Сү” хороон дарга нар “Ард түмний хүч” намын “И Жүн Сог” даргатай уулзаж үдийн зоог барин шинэ төр засгийн бүтэц зэргийн талаар ярилцсан байна. Мөн НҮБ-ийн дарга асан “Пан Ги Мүн”-ийг зорин очиж уулзаж АНУ болон Солонгос улсын харилцааны талаар ярилцжээ. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.