Б.Мишээлт, Э.Цэндбаатарыг ялж улсын аварга боллоо
Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн УАШТ Бөхийн өргөөнд үргэлжилж байна. Тус тэмцээний алтан медалийн төлөөх тоглолтууд өнөөдөр, маргааш болно.
Өнөөдөр боксын насанд хүрэгчдийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн 63.5 кг-д аваргын төлөө ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, ОУХМ Б.Мишээлт нар өрсөлдлөө. Тэд өмнө нь хоёр удаа учраа таарахад Э.Цэндбаатар ялсан. Энэ удаа гурав дахиа таарахад Б.Мишээлт даагаа нэхэж, яллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.