"E mongolia" пэйж хуудсаа хакердуулжээ

"E mongolia" пэйж хуудсаа хакердуулжээ

"E mongolia" төрийн цахим үйлчилгээний пэйж хуудсыг өнгөрсөн шөнө (2022.03.26) хакердаж, хулгайлсан байна. Хаягийн нэрийг "NFT World lnc" болгон өөрчилжээ.

"E mongolia" пэйж хуудсанд хандаж, чатаар үйлчилгээ авдаг иргэд хувийн мэдээллээ алдах вий гэхээс эмээж байгаагаа цахим орчинд илэрхийлсээр байна. 

Төрийн цахим үйлчилгээний талаар сошиал орчинд мэдээлэл түгээдэг байсан тус хаяг 110 мянган дагагчтай байжээ. 

Тус пэйжийг хөтлөгч Цахим хөгжил, харилцаа, холбооны яамнаас дараах МЭДЭГДЛИЙГ гаргаад байна.

МЭДЭГДЭЛ

E-mongolia facebook хуудсанд жилдээ 100-150, “e-mongolia” системд 500-600 удаагийн халдлагын тохиолдол бүртгэгддэг бөгөөд бид мэдээллийн аюулгүй байдлын шинжилгээ байнга хийж ажилладаг. Энэ удаад зөвхөн facebook албан ёсны хуудас руу 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаднын этгээдүүд халдсан бөгөөд бид META компанитай хамтран шуурхай ажилласны үр дүнд 1 цагийн дотор пэйж хуудсаа эргүүлэн авсан.

Энэ хугацаанд тухайн этгээд нь нэр, лого, cover зургийг солихоос гадна хоёр пост оруулснаас өөр үйлдэл хийгээгүй байсан төдийгүй иргэдтэй харилцдаг чат хэсэгт ямар нэгэн халдлага гараагүй байсан. Өөрөөр хэлбэл, бид чат хэсгийг мэдээллийг алдаагүй бөгөөд иргэдийн мэдээллийг чат хэсэгт хадгалдаггүй болно.

Бид одоогоор пэйж хуудасныхаа нэрийг өөрчлөхөөр ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй хэвийн байдалд шилжих болно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.