4-р сарын 6-наас Турк улс руу шууд нислэг үйлдэнэ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь Европын чиглэлийн нислэгээ өргөжүүлэн Турк улсын эдийн засаг, соёл, түүхт үйл явдлын төв хот болох Истанбул хот руу Боинг 767-300ER агаарын хөлгөөр ШУУД нислэг хийхээр бэлтгэл ажлаа хангасан гэж мэдэгдлээ.
Тодруулбал, тус нислэг нь ирэх дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Лхагва гарагт хийгдэх бөгөөд Улаанбаатар хотоос 9 орчим цаг нисээд Истанбул хотод хүрэх аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.