СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ “ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛЬЕ” АЯНЫГ ЗАРЛАЛАА

СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ “ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛЬЕ”  АЯНЫГ ЗАРЛАЛАА

Дүүргийн Прокурорын газраас санаачилан Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Боловсролын хэлтэс хамтран ахлах ангийн сурагчдыг аливаа төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эерэгээр нөлөөлье” аяныг зохион байгуулах гэж байна.

Сүхбаатар дүүрэгт төрийн болон төрийн бус өмчийн 46 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулдагаас 22 сургуулийг сонгон өнөөдөр  аяны уриалгыг гардуулах арга хэмжээ болов.

Энэхүү үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Э.Амарбат, Цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Чинбат болон албаны хүмүүс оролцож, соён гэгээрүүлэх “Эерэгээр нөлөөлье”  аяны хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээ, хөтөлбөрийг танилцууллаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.