Өнөөдөр 12:00 цагаас Монгол, ОХУ-ын авто замын бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөн нээгдлээ
Оросын Холбооны Улсын/ОХУ/ Засгийн газар 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдөр №656 тогтоол баталж, Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэн байна.
Энэ талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагт №36/ко ноот бичгээр мэдэгдсэн тул энэ өдрийн 12:00 цагаас эхэлж хоёр улсын авто замын бүх боомтоор иргэд харилцан зорчих нөхцөл бүрдэж буйг үүгээр мэдээлж байна.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.