Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр 8.00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэллээ.

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр 8.00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэллээ.

Энэ удаагийн шалгалтад 7610 иргэн бүртгүүлснээс 3574 нь нийслэлийн иргэн байна. Нийслэлийн иргэд дөрөвдүгээр сарын 1-4-нд нийслэлийн засаг захиргааны тавдугаар байранд шалгалт өгөх юм.

Төрийн албаны зөвлөлөөс энэ удаагийн шалгалтад зориулан 8000 хувилбарт тест бэлдсэн бөгөөд энэ нь шалгуулагч бүр өөр сорил бөглөнө гэсэн үг. Одоогийн байдлаар төрийн албаны зөвлөлөөс гүйцэтгэх албан тушаалын 1900 гаруй, удирдах ажилтны 371 сул орон тоо зарлаад байгаа бөгөөд Төрийн албаны шалгалтад тэнцсэн иргэд эдгээр ажлын байранд ажиллах боломжтойг тус зөвлөлийн дарга Б.Баатарзориг онцоллоо. 

Мөн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 50 гаруй хувь нь 30-аас доош насны иргэд аж. Харин шалгалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахад 350 гаруй төрийн албан хаагч улсын хэмжээнд ажиллаж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Япон Улсын хилээр нэвтрэх иргэдийн анхааралд 2022-04-01

Дэд сайд Б.Мөнхжин Шведийн Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Роберт Ридбергтэй цахим уулзалт хийв 2022-04-01

Шинжилгээгээр коронавируст халдварын 127 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2022-04-01

Өнөөдөр 12:00 цагаас Монгол, ОХУ-ын авто замын бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөн нээгдлээ 2022-04-01

“Asiana Airlines” компани Улаанбаатар-Сөүлийн нислэг, суудлын тоог нэмэгдүүлэх хүсэлтээ ИНЕГ-т илэрхийлэв 2022-04-01

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр 8.00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэллээ. 2022-04-02

Шинжилгээгээр коронавируст халдварын 83 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2022-04-02

НАМЗХ-ны ээлжит бус Их хурал хоёр өдөр үргэлжилнэ 2022-04-02

"Голомт" банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлалаа 2022-04-02

БНСУ-д монгол ажилчид эрэлттэй байна. 2022-04-03

ӨРНИЙН ЗУРХАЙ 2022.04.04. 2022-04-04