БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Даниел Кавченскийг хүлээн авч уулзлаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Их Британийн Ерөнхий сайдын Монгол Улсыг хариуцсан худалдааны элч, парламентын гишүүн Даниел Кавченскийг хүлээн авч уулзлаа.
Талууд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцов. Монгол, Англи улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тэтгэлэгт 180 гаруй хүн хамрагдсан. Энэ тоог улам нэмэгдүүлэх зорилготой. Манай улс кембрижийн хөтөлбөрөөр төрийн өмчийн гурав, хувийн 22 сургууль бий. Цаашид кембрижийн стандарттай сургуулиудтай болох шаардлага тулгарч байгааг уулзалтын үеэр салбарын сайд дурдлаа.
Их Британийн Ерөнхий сайдын Монгол Улсыг хариуцсан худалдааны элч, парламентын гишүүн Даниел Кавченски, Монгол Улс бидний том түнш. Иймдээ ч боловсролын салбарт хөрөнгө оруулж, дэмжиж ажиллана гэдгээ хэлсэн юм.
Монгол-Британийн Дугуй ширээний 14 дүгээр хуралдааныг ирэх тавдугаар сарын 10-12-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Түүнчлэн Лондон хотноо тавдугаар сарын 22-25-нд Дэлхийн боловсролын чуулга уулзалт болно.
Эдгээр уулзалтын үеэр хоёр орны хамтын ажиллагааг улам өргөжүүлэх чиглэлээр ярилцахаа талууд илэрхийлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.