НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2022 оны дөрөвдүгээр сарын 17-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
2022 оны гуравдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа дөрөвдүгээр сарын 16-ны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтойг Татварын ерөнхий газраас санууллаа.
Энэ удаагийн тохирлын супер хонжвор 30 сая төгрөг байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.