Шинжилгээгээр коронавируст халдварын 45 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 45 тохиолдол батлагдсан байна. Мөн өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй.
Шинээр бүртгэгдсэн тохиолдол
- Улаанбаатарт -28
- Орон нутагт - 17
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 161, гэрийн хяналтанд 594 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 11 нь хүүхэд, 2 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 16 хүний бие хүнд, 14 хүний бие нэн хүнд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.