ОХУ Монголд 300 тавцант вагон нийлүүлэхээр төлөвлөж байна

ОХУ Монголд 300 тавцант вагон нийлүүлэхээр төлөвлөж байна

ОХУ-ын ачааны вагон үйлдвэрлэгч "Объединенная вагонная компания" (ОВК) компани зургаадугаар сарын эцэс гэхэд Монголд 300 тавцант вагон нийлүүлэхээр төлөвлөж байгаа талаараа “Telegram” сувгаараа мэдээлжээ.

“Зургаадугаар сарын сүүлч гэхэд их багтаамжийн чингэлэг тээвэрлэх зориулалттай 300 тавцант вагоныг Монгол Улс руу илгээнэ” гэж мэдээлэлд дурдсан байна.

Эхний 100 галт тэргийг санхүү, банк, үл хөдлөх хөрөнгө болон барилга, дэд бүтэц, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Бодь интернэшнл" компанид нийлүүлэхээр төлөвлөж байна. Тус компанид 40 хүртэлх тоннын чингэлэг тээвэрлэх зориулалттай 13-6724 загварын вагон нийлүүлнэ.

“"ОВК" холдинг мөн 13-6851-05 загварын 200 тавцант вагоныг Монголын өөр компанид нийлүүлнэ. 80 тоннын даацтай, 40 фут урттай вагоны тавцан нь их хэмжээний эрчим хүчийг шингээдэг төхөөрөмжөөр тоноглогдсон тул аюултай ачааг оруулаад 40 хүртэлх тоннын том багтаамжтай чингэлэг, цистерн сав тээвэрлэх боломжтой” гэж мэдээлэлд онцолжээ.

“ОВК” Монгол Улсад хөдлөх бүрэлдэхүүн нийлүүлэх сонгон шалгаруулалтад 2020 онд ялсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.