ӨМӨЗО-ны Хөх хотод омикроны анхны тохиолдол бүртгэгдсэн
ӨМӨЗО-ны Хөх хотод омикроны анхны тохиолдол бүртгэгдсэн талаар хотын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн дэд дарга Ван Давэй өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
Түүний хэлж буйгаар, энэ сарын 16-ны өдөр тус хотод бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдолд шинжилгээ хийж үзэхэд генийн дараалал нь омикрон В.А.2 төрлийн вирус байсан байна.
Энэхүү халдвар тээгч нь Шаньси мужаас Хөх хотод ирсэн тээвэр ложистикийн компанийн жолооч байсан ба 14-ний өдрөөс эхлэн тусгаарлах байранд хяналтанд байсан хүн аж.
Түүний 14, 15-ны өдрийн шинжилгээний хариу сөрөг гарч байсан ч 16-ны өдөр эерэг хариу гарсан байна.
Халдвар авсан уг хүнтэй ойрын хавьтал болсон 19 хүн, дам хавьтлын 104 хүнийг тусгаарлан ажиглалтад авчээ.
Өчигдөр буюу 17-ны өдөр халдвартай этгээдийн зорчсон ложистикийн компани болон ойр орчмын халдвар авсан байх эрсдэлтэй 36765 иргэнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг хариу гарсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.