Жо Байден БНСУ-д тавдугаар сард айлчилна

Жо Байден БНСУ-д тавдугаар сард айлчилна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх тавдугаар сарын сүүлчээр БНСУ, Японд айлчлахаар болсон талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгдлээ.

Жо Байден Япон, БНСУ-д тавдугаар сарын 20-24-нд айлчилна гэж Жен Псакигийн Цагаан ордны сайтад тавьсан мэдээлэлд өгүүлжээ.

Энэхүү айлчлал нь Засгийн газар, иргэд, эдийн засаг хоорондын харилцаа холбоог бэхжүүлэхэд чиглэх гэнэ.

Үүний өмнө Японы тал газрын тосны нөөцийг стратегийн нөөцөөс гаргах санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.