ОХУ-ын 28 хотод цэргийн жагсаал болно

ОХУ-ын 28 хотод цэргийн жагсаал болно

Тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ-ын 28 хотод цэргийн жагсаал болно гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу лхагва гарагт мэдээлжээ.

Түүний мэдээлснээр, Аугаа Эх орны дайны ялалтын 77 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын бүс нутгуудад болох цэргийн парадад “65 мянга орчим хүн, 2400 орчим зэвсэг, цэргийн техник, 460 гаруй нисэх онгоц оролцоно”.

Аугаа Эх орны дайны ялалтын 77 жилийн ойн парадын ерөнхий бэлтгэлийг тавдугаар сарын 7-нд хийхээр товлосныг БХ-ын сайд мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.