АНУ-ын худалдааны алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ

АНУ-ын худалдааны алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ

АНУ-ын худалдааны алдагдал 3 дугаар сард түүхэн дээд хэмжээнд хүрсэн ба дотоодын хүчтэй эрэлтийн улмаас импортын хэмжээ өссөн байна.

АНУ-ын Худалдааны яамнаас лхагва гарагт нийтэлсэн тоо баримтаас харахад, 3 дугаар сард бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний худалдааны алдагдал 22.3 хувиар өсөж 109.8 тэрбум ам.долларт хүрчээ.

Өмнө нь “Bloomberg” агентлагийн санал асуулгад оролцсон эдийн засагчдын дундаж таамаглал 107.1 тэрбум ам.доллар байжээ.

Оны эхний улиралд АНУ-ын эдийн засаг цар тахлын сэргэлтээс хойших хамгийн муу үзүүлэлттэй байсан ба ДНБ жилийн 1.4 хувиар буурсан. Үүний гол шалтгаан нь худалдааны алдагдал нэмэгдсэн нөлөөлсөн байна.

Өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн Засгийн газрын мэдээллээр, цэвэр экспорт эхний улиралд ДНБ-ээ 3.2 хувиар бууруулжээ.

Гуравдугаар сард бараа, үйлчилгээний импорт 10.3 хувиар өсөж 351.5 тэрбум ам.долларт хүрсэн бол экспорт 5.6 хувиар өсөж 241.7 тэрбум ам.долларт хүрч, экспорт импортын хэмжээ аль аль нь түүхэн дээд амжилт тогтоосон байна.

Барааны импорт 12 хувиар нэмэгдэж 298.8 тэрбум ам.долларт хүрч дээд амжилт тогтоосон нь газрын тос зэрэг аж үйлдвэрийн хангамжийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөнийг харуулжээ.

ОХУ Украин руу довтолсны дараа эрчим хүчний үнэ огцом өсөж, өргөн хэрэглээний бараа, тоног төхөөрөмж, автомашины импорт мөн өссөн байна.

Инфляцийг харгалзан тооцвол 3 дугаар сард барааны худалдааны алдагдал 18.9 хувиар нэмэгдэж, 137.8 тэрбум ам.долларт хүрч дээд амжилт тогтоожээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.