Дэлхийн түүхэнд өнөөдөр
Өнөөдөр Дэлхийн хоёрдугаар дайны хохирогчдын дурсгалыг хүндэтгэх өдөр. ОХУ, Азербайжан, Армен, Беларус, Босни ба Герцеговина, Гүрж, Израил, Казахстан, Киргиз, Молдав, Хойд Македон, Серби, Тажикистан, Туркмен, Узбекистан, Черногорт Ялалтын баяр.
Энэ өдөр Канадын хоккейч, олимпын аварга Стив Айзерман, Оросын жүжигчин, кино найруулагч, продюсер Фёдор Бондарчук, Румыны гимнастикч, олимпын гурван удаагийн аварга Даниэла Силиваш, Америкийн жүжигчин, продюсер Рэйчел Бостон, Грейс Гаммер, Мэри Маусер зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1922 оны энэ өдөр Өвөр Монголын үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн удирдагчдаас Монголын Засгийн газарт бичиг ирүүлж, олсон амжилтад баяр хүргээд, Ар Монголтой нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
1944 оны энэ өдөр Холбооны яам байгуулагджээ.
1997 оны энэ өдөр орон сууцыг үнэгүй хувьчилж эхлэв. Монгол Улсын иргэдийн 48 хувь нь орон сууцанд амьдрах бөгөөд эзэмшиж буй орон сууцыг үнэгүй хувьчлах тухай Засгийн газраас тогтоол гаргаж, хэрэгжүүлж эхэлжээ.
2015 оны энэ өдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо Аугаа эх орны дайны Ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн парадад Монгол Улсын цэргийн бүрэлдэхүүн дэлхийн цэрэг, дайчидтай хамт анх удаагаа Улаан талбайд жагссан билээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1936 оны энэ өдөр Бенито Муссолини Этиоп улс Италид нэгдсэн тухай зарлажээ.
1944 оны энэ өдөр Украины Дөрөвдүгээр фронтын дайчид Севастополь хотыг чөлөөлжээ.
1945 оны энэ өдөр ЗСБНХУ-д анх удаагаа Ялалтын баярыг тэмдэглэсэн юм. Улаан арми болон Зөвлөлтийн ард түмний 1941-1945 оны Аугаа эх орны дайнд нацист Германыг ялсан энэ өдрийг Ялалтын баяр болгон жил бүр тэмдэглэхээр болсон юм.
1955 оны энэ өдөр ХБНГУ НАТО-гийн гишүүн болжээ.
1998 оны энэ өдөр Бирмингемд болсон “Eurovision” дууны тэмцээнд Израилийн трансжендер дуучин Дана Интернешнл “Diva” дуугаараа түрүүлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.