Б.Заяабал: НӨАТ-ын сугалааг илүү хүртээмжтэй явуулахаар судалж байна

Б.Заяабал: НӨАТ-ын сугалааг илүү хүртээмжтэй явуулахаар судалж байна

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийн талаар Татварын ерөнхий газраас мэдээлэл хүргэлээ. (2022.05.09)


Энэ үеэр НӨАТ-ын сугалааг түр хугацаанд зогсоосон бөгөөд илүү хүртээмжтэйгээр зохион байгуулахаар судалж байгаа талаар мэдээлэв. 

Энэ талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал "Сангийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу НӨАТ-ын сугалааг зогсоосон. Гэхдээ энэ урт хугацааны шийдвэр биш.

Сугалааг яаж зохион байгуулбал олон нийтэд илүү хүртээмжтэй байх талаар судалж, танилцуулах үүргийг өгсөн. Тиймээс бид Сангийн яамтай хамтран Олон Улсын жишгийг судалж байна.

Сугалааг зохион байгуулах шинэ хувилбарыг энэ онд багтаан танилцуулахаар төлөвлөж байна" гэлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.