БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ард түмэндээ хандан, үг хэллээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ард түмэндээ хандан, үг хэллээ.

Өнөөдөр /2022.05.09/ бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болж буй БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин сүүлийн удаа ард түмэндээ хандан, үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ хоёр Солонгос хоорондын хэлэлцээг сэргээх асуудалд онцгой ач холбогдол өгчээ. “Энх тайван нь бидний амьд үлдэх нөхцөл, хөгжин цэцэглэх үндэс суурь юм. Өмнөд, Умардын хооронд яриа хэлэлцээ сэргэснээр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, энх тайван тогтоох хүчин чармайлт эргэн эрчимжинэ гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна” гэж Мүн Жэ Ин мэдэгджээ.

Тэрбээр 2017 онд Солонгосын хойгт үүссэн дайны хямралыг яриа хэлэлцээ рүү эргүүлж чадсан билээ. 2018 онд Мүн Жэ Ин Умард Солонгосын удирдагч Ким Жо Унтай гурван удаа уулзаж, Умардтай яриа хэлэлцээ хийх асуудалд тэргүүн зэргийн ач холбогдол өгч, Ким Жо Ун, АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Доналд Трампын хооронд дээд хэмжээний уулзалт зохион байгуулахад зуучилсан.

Мүн Жэ Ин мөн БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Юн Сог Ёлын засаг захиргаа өмнөх засгийн газруудын ололт амжилтыг үргэлжлүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. “Ерөнхийлөгчийн хүнд ачаагаа шилжүүлэн, энгийн иргэний амьдралд буцан ирж, ард иргэдийнхээ аз жаргалын төлөө залбирах болно” гэж Мүн Жэ Ин онцлов.

Арван минут үргэлжилсэн үгэндээ тэрбээр Засгийн газрынхаа ололт, амжилтуудын тухай дурдаж, ковидын эсрэг арга хэмжээ, цар тахлын дараах эдийн засгийн сэргээн босголт болон нүүрстөрөгчийн хийн ялгарлыг тэглэх чиглэлээр гаргасан санаачилгуудын талаар товч дурджээ.

Мү Жэ Ин эдгээр ололт амжилтад хүрэхэд тусалсан ард түмэндээ талархал илэрхийлж, бүрэн эрхийнхээ хугацаанд ард түмэнтэйгээ хамтарч ажилласандаа бахархаж буйгаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ хүүхдийг баярыг зуун жилийн турш тэмдэглэж байгаа 2022-05-05

АНУ өдөөн хатгалгаа зогсоож, яриа хэлэлцээ хийхийг Пёньянд уриалжээ. 2022-05-05

БНСУ-ын тагнуулын алба НАТО-гийн кибер хамгаалалтын бүлэгт гишүүнээр элслээ 2022-05-06

БНСУ-д дэлхийн XV ойн чуулган таван өдөр үргэлжилж өндөрлөлөө. 2022-05-07

БНСУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол энэ сарын 10-ны өдөр болно. 2022-05-08

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ард түмэндээ хандан, үг хэллээ. 2022-05-09

БНАСАУ-д коронавирусний халдварын тохиолдол илрээгүй  2022-05-09

БНАСАУ-ын баллистик пуужингийн туршилтын талаар НҮБ-ын аюулгүйн зөвлөл хэлэлцэнэ. 2022-05-10

Юн Сүк Ёл Ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа орлоо.  2022-05-10

БНСУ Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн стратегид нэгдэх талаар хэлэлцэж байна 2022-05-10

БНСУ-ын “Hyundai” АНУ-д цахилгаан автомашины үйлдвэр байгуулна 2022-05-10