БНСУ Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн стратегид нэгдэх талаар хэлэлцэж байна

БНСУ Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн стратегид нэгдэх талаар хэлэлцэж байна

БНСУ АНУ-ын төлөвлөж буй Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн стратегид нэгдэх талаар “идэвхтэй хэлэлцэж байна” хэмээн тус улсын Засгийн газрын нэгэн албан тушаалтан даваа гарагт мэдэгджээ.

Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өмнө нь шинээр томилогдож буй Засгийн газар тус тогтолцоонд үүсгэн байгуулагч гишүүнээр элсэхээр шийдсэн гэж мэдээлж байв.

Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн стратеги нь /IPEF/ хамгийн хурдандаа энэ сардаа багтаан үйл ажиллагаагаа эхлүүлж магадгүй байгаа ба 2017 оноос хойших тус бүс нутаг дахь АНУ-ын оролцоог нөхөх зорилготой юм.

Тухайн үед Ерөнхийлөгч Д.Трамп “Номхон далай дамнасан иж бүрэн түншлэлийн хэлэлцээр”-ээс татгалзсан.

БНСУ-ын Сангийн яамны албан тушаалтан хэлэхдээ, Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн стратегид элсэх асуудал нь шинээр байгуулагдаж буй Засгийн газрын шийдвэрлэх үндэсний хэмжээний 110 асуудлын жагсаалтад багтсан гэжээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол энэ сарын 10-ны өдөр болно. 2022-05-08

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ард түмэндээ хандан, үг хэллээ. 2022-05-09

БНАСАУ-д коронавирусний халдварын тохиолдол илрээгүй  2022-05-09

БНАСАУ-ын баллистик пуужингийн туршилтын талаар НҮБ-ын аюулгүйн зөвлөл хэлэлцэнэ. 2022-05-10

Юн Сүк Ёл Ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа орлоо.  2022-05-10

БНСУ Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн стратегид нэгдэх талаар хэлэлцэж байна 2022-05-10

БНСУ-ын “Hyundai” АНУ-д цахилгаан автомашины үйлдвэр байгуулна 2022-05-10

БНСУ-д “Paramount+”, “HBO Max” үйлчилгээ нэвтэрнэ 2022-05-11

БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч БНХАУ-ын дэд даргыг хүлээн авч уулзав 2022-05-11

Хятадын компани БНСУ дахь “Renault” компанийн салбарт хөрөнгө оруулна. 2022-05-11

Я.Содбаатар: Монгол иргэд БНСУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр, визгүй зорчиход анхаарахыг хүсэв. 2022-05-11