Билл Гейтс коронавирусээр халдварласан.

Билл Гейтс коронавирусээр халдварласан.

“Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагч Билл Гейтс коронавирусээр халдварлажээ. Тэрбээр энэ тухайгаа твиттер хуудсандаа мэдээлсэн байна.

“Миний “COVID-19”-ийн шинжилгээ халдвартай гарсан. Надад хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд мэргэжилтнүүдийн зөвлөснөөр эдгэх хүртлээ өөрийгөө тусгаарласан” гэж Америкийн бизнес эрхлэгч бичжээ.

Гейтс вакцины хоёр тунг хийлгэж, бүүстер тунд хамрагдсан болохоо хэлсэн байна. Түүний үүсгэн байгуулсан “Gates Foundation” сан түншүүдтэйгээ үргэлжлүүлэн хамтран ажиллаж, дэлхий дахин цар тахалтай дахин хэзээ ч нүүр тулгарахгүйн тулд боломжтой бүхнийг хийнэ гэж тэрбээр онцолжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.